youtube суваг хэрхэн нээх вэ?

June 25, 2021
1087
Views

Хэрэв танд gmail хаяг байгаа бол www.youtube.com холбоосоор эсвэл YouTube-ийн гар утасны апп-ын тусламжтайгаар өөрийн сувагаа /Channel/ үүсгэх, бичлэг, видеогоо YouTube-д байршуулах, бусад сувгуудыг дагах, асуулт, коммент бичих болон өөрийн дуртай видеоны цуглуулга бүхий Playlist үүсгэх боломжтой.

Ерөнхийдөө gmail хаягтай л бол YouTube танд нээлттэй гэж ойлгож болно. YouTube суваг нь (channel) хувь хүний болон бизнесийн байгууллагын гэсэн хоёр төрөлтэй байдаг.

Алхам 1. Google хаягаараа нэвтэрч ороорой. Хэрвээ байхгүй бол шинээр ЭНДЭЭС заавар үзээрэй.

Алхам 2. Өөрийн сувгуудын жагсаалт руу ЭНД дарж орно уу. Таны YouTube-д удирдаж байгаа суваг харагдана.

Алхам 3. Create new channel гэсэн хэсэгт дарж шинэ суваг үүсгэнэ.

Алхам 4. Ингээд таны цонх солигдох бөгөөд өөрийнхөө байгууллага болон өгөх нэрээ бөглөж, create товчийг дараарай.

Алхам 5. Цонх солигдож таны суваг үүснэ. Сувагтаа YouTube-ийн хаягийг тань удирдах бусад хамтрагчдаа админ болгож нэмэх боломжтой.

Хаягийн оновчлол ба брэнд хаяг үүсгэх

Хэрвээ та өөрийн сувгаа үүсгэсэн бол одоо хаягтаа оновчлол хийх хэрэгтэй. Үүний тулд Youtube-рүү хаягаараа нэвтэрч ороод баруун дээд буланд байрлах лого эсвэл таны зураг /хэрэв зургаа оруулаагүй бол танай сувгийн нэрний эхний үсэгтэй харагддаг/ дээр дарж, Your channel цэсийг сонгоно.

Ингэхэд танай сувагт нийтэлсэн видеонууд харагдах бөгөөд баруун дээд хэсэгт байрлах CUSTOMIZE CHANNEL товч дээр дараарай.

Энэ хэсэг нь танай сувгийг илүү мэргэжлийн болгон харагдуулах болон илүү олон subscribe цуглуулахад туслах Layout, Branding, Basic info гэсэн гурван хэсэгтэй.

Layout цэс:

Энэ цэсэнд байрлах “Channel trailer for people who haven’s subscribed” хэсэгт танай суваг руу ороход хамгийн түрүүнд харагдах видеог байршуулах боломжтой. Энэ хэсэгт танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл танай сувгийг илтгэж чадах хамгийн гол видеогоо тохируулж өгөөрэй. Таны тохируулсан видео доорх зурагт байгаачлан харагдах болно.

Layout цэсэнд байрлах дараагийн чухал хэсэг бол “Featured section” хэсэгт энэ хэсэгт суваг руу ороход харагдах дараа дараагийн видеог бүлэглэн харуулах боломж бий. Бидний хувьд ярьж буй сэдэв, тогтмол хийдэг LIVE нэвтрүүлгүүдээ жагсаан оруулсан. Үүсгэсэн жагсаалт доорх зурагт байгаачлан харагдах болно.

Branding цэс:

Энэ хэсэгт та сувгийнхаа профайл зураг болон баннер зураг байршуулах видео бүрт автоматаар лого байршуулж subscribe хийх боломж бүрдүүлэх зэрэг тохируулгыг гүйцэтгэж болно. Гэхдээ YouTube-ийн зургийн харьцаа, хэмжээг баримтлан эдгээр зургуудыг оруулах ёстой болохыг битгий мартаарай.

Basic Info цэс:

Энэ хэсэгт та байгууллагын танилцуулгаа оруулах мөн сувгийнхаа холбоосыг оруулж бусад сошиал медиа сувгуудаа холбох боломжтой.

Мөн энэхүү зааврыг бичлэг хэлбэрээр үзэх бол 👇👇👇 сувагаа дэмжээд LIKE SUBSCRIBLE дархаа битгий мартаарай.

https://www.youtube.com/watch?v=if-cTFE_QoA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download