Хэрхэн Windows 11 хялбар шилжих вэ?

October 18, 2021
1736
Views

Сайн байцгаана уу? Саяхан олон нийтэд албан ёсоор нээлттэй болсон WINDOWS 11-г хэрхэн суулгах тухай бяцхаан заавар оруулая гэж бодлоо. 

Алхам 1 Компьютерийн үзүүлэлт хүрэх эсэх.

 
Шууд энэ программаар суух эсэхээ шалгаж болноТАТАХ

Windows 11 суулгахад хамгийн багадаа шаардагдах үзүүлэлт

  •  1 GHz or faster dual-core 64-bit processor from Intel, AMD
  • 4GB шуурхай санах ой.
  • 64GB сул зай
  • A Trusted Platform Module (TPM), version 2.0.

Алхам 2 TPM2.0 байгаа эсэхийг хэрхэн шалгах.

  • TPM2.0 байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
      • Windows орчинд Run /WIN+R/ нээгээд tpm.msc тектсийг оруулж Enter дарна.
      • TPM.2 байгаа бол мэдээлэл нь гарна хэрэв байхгүй бол Compatible TPM cannot be found гэж гарна.
      • Хэрэв байгаа бол шууд суулгаж болно гэсэн үг.

Алхам 3 TPM нээх

    • TPM 2.0 нээх арга 1

      1. Компьютер дөнгөж асч байх агшинд DEL/F2 товчийг олон удаа дарж BIOS цэсрүү орно.
      2. Advanced menu хэсэгрүү шилжинэ
      3. Advanced табнаас PTT тохиргоог хайж олоод ENABLED болгоно. /PTT буюу Platform Trust Technology гэдэг нь Intel-ийн TPM юм/
      4. BIOS цэс
      5. дотроос BOOT хэсэгрүү орно.
      6. Secure Boot тохиргоог ENABLE хийнэ. /Миний BIOS дээр Enabled гэж байхгүй харин Windows UEFI mode нь өөрөө Enabled-тэй ижил байсан тул UEFI сонгосон/
      7. Бүх өөрчлөлтүүдээ SAVE хийгээд Restart хийнэ.
    • TPM 2.0 нээх арга 2 

       

      Үйлдлийн системийн цонх хэсэгт Registry Editor гэж хайж, Computer\HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\Setup\MoSetup файлыг сонгож орно.
      1. Гарч ирсэн хуудсан дээр Mouse 2 -оо даран NEW > DWORD (32-bit) Value-г сонгон орно. Ингэснээр “AllowUpgradesWithUnsupportedTPMOrCPU” нэртэй файл гарж ирэх бөгөөд өгөгдлийг 1 болгож өөрчлөнө. /TPM/ асааж байна гэсэн үг.

Алхам 4 суулгах

Эхний алхмуудыг хийсний дараа дараагийн хийх зүйл бол системээ шинэчлэх буюу update хийх хэрэгтэй. Та формат хийхгүйгээр системээ суулгах бол доорх файлыг татаж аваад суулгаад хүлээхэд л болно. 

Хэрвээ та шууд шилжих боломжгүй буюу заавал бүүт шинээр уншуулах хэрэгтэй бол доорх программыг татаж аваад флашинд бүүтээ бэлдээд суулгаж болно.

 

Виндовс бэлтгэх хичээл үзэх бол ЭНДЭЭС

All Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download