Кино нь урлагийн томоохон нэгэн хэсэг бөгөөд нарийн утгаараа кино театрт үзэгчдэд үзүүлдэг, хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг хэлнэ. Анхандаа хальсанд буулгасан бүтээл ихэнх хувийг эзэлж байсан боловч өдгөө дижиталчлагдаж байна. Эрт цагт хөдөлгөөнт зураг, сүүдэр ший зэргээр нэрлэж байв. Ерөнхий утгаараа хөдөлгөөнт дүрсээс бүтсэн, хүн үзэх боломжтой бүтээлийг хэлдэг байна. Киноноос та маш олон сэтгэл хөдлөлийг мэдэрч болно тэрхүү сайхан мэдрэмжүүдийг авах доорх 10 киног танилцуулж байна.
1.About you / Чиний тухай/
Хэрвээ та цаг хугацаагаар аялаж чаддаг байсан бол, өнгөрсөн рүүгээ буцаад бүхнийг өөрчлөх байсан уу? Магадгүй үнэхээр л тийм боломжтой бол маш олон хүмүүс өнгөрсөн дурсамжаа өөрчлөх байсан байх. Гэвч болох ёстой зүйл болдгоороо л болох учиртай. Хичнээн та хүсэхгүй байсан ч, эцэст нь тухайн зүйлтэйгээ нүүр тулгарах л болно. Энэхүү кинонд удам дамжсан онцгой чадвартай залуу, заяаны ханьтайгаа учирч хуримаа хийх болно. Гэвч тэр үеэс л залуу өөрт нь ямар нэгэн зүйл учраад байгаа, онцгой чадварынхаа талаар мэднэ. Улмаар өнгөрсөн рүүгээ очоод алдаа бүрээ залруулахыг хичээх боловч, тэрээр нэг л өдөр амьдралд болох ёстой зүйлс болдгоороо л болдог гэдгийг ойлгоно.
2.127 Hours /127 цаг/
Ядуусын хорооллын саятан” (2008) киноны найруулагч Дэнни Бойл (Danny Boyle)-ын хамгийн амжилттай киноны нэг бол уулчин Арон Ралстонд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн “127 Hours” кино юм. Тэрбээр 2003 онд Ютагийн “The Blue John Canyon” хавцалд хийсэн авиралтынхаа үеэр баруун гараа бул чулуунд даруулдаг. Ингээд л юу ч хийж чадалгүй, хавцал дунд 5 өдөр 7 цагийг өнгөрүүлдаг. Амьдрахын эрхээр дарагдсан залуу гараа тайрч, аврал ирэн явсаар аялагч нартай таарч амь гардаг юм. Киноны “If I Rise” дууг Их Британий дуучин Дайдо дуулсан нь киноны шилдэг дуугаар шалгарч байсан юм
3.Life is Beautiful /Амьдрах сайхан/
Магадгүй энэ кино бүх цаг үеийн хамгийн сайхан зохиолтой, “өөдрөг үзэлтэй” бүтээл байх. Жинхэнэ эр хүний мөн чанарыг уран тод, гайхамшигтай үйл явдлаар хурцалж өгсөн энэ кинонд жирийн нэгэн залуу хайртай бүсгүй, үр хүүхдийнхээ төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Гуидо хэмээх эр нацист хорих лагерт хүүдээ дайны бодит байдлыг мэдрүүлж, уй гашууд автаахгүйн тулд хүүтэйгээ хамт хоригдно. Роберто Бенини өөрийн эцэг нь Робертог төрөхөөс өмнө Берген-Бельзений хорих лагерт хоригдож байгаад амьд гарснаас энэ киноны зохиолыг санаа аван бичсэн гэдэг.
4.The Truman Show / Трумэн шоу/
Бид зөвхөн өөрсдийн зам мөрөөр, заяа тавилангаар амьдарч чаддаг уу? Эсвэл эрээвэр хураавар энэ нийгмийн өнгөнд төөрчихөөд, түүнийгээ олж харах тэнхэлгүй болчихов уу? Гол дүрийн залуу (Jim Carrey)-ийн амьдрал өөрийнх нь хувьд бүхэлдээ реалити шоу мэт болж хувирна. Өөрийгөө гаднаасаа харж чадах ч, дотроосоо ойлгохоо болж эхлэх нь энэ цаг үеийн нийгэм, хүмүүсийг егөөдсөн гэлтэй.
5.HER /Тэр/
Ганцаардмал амьдрал, зожиг зан араншинтай хижээл насны нэгэн эр санамсаргүй тохиолдлоор хийсвэр харилцааны системд холбогдож, хиймэл “эмэгтэй”-тэй зайнаас харилцаж эхэлнэ. Тэгсээр сүүлдээ тэр “эмэгтэй”-д хайртай болон, сэтгэл нь уярч, амьдралын сайхныг олж хардаг. Гэвч үнэндээ тэр сэтгэл хөдлөл, тэр мэдрэмж оргүй хоосон байсныг залуу сүүлд ойлгоно. Бидний амьдарч буй нийгэм, техник технологийн хэт их хөгжил ч гэсэн ийм л амьдралд хөтөлж буй биш гэж үү?
6. Eternal sunshine of the spotless mind
Нэгэн залуу (Jim Carrey) бусдаас содон, хөнгөн явдалт бүсгүйд (Kate Winslet) ухаангүй дурлана. Гэвч тэрхүү бүсгүй нь өөрийг нь мартах тархины эмчилгээнд орж, түүнтэй холбоотой бүх дурсамжаа устгуулсан байдаг. Зовж шаналсан залуу ч мөн дурсамж устгуулах эмчилгээнд орох боловч оюун бодолд нь тодоос тод үлдсэн хайртай бүсгүйгээ өөрөөсөө хүртэл харамлан байгаагаа мэдэрч, зөвхөн өөрсдийн гэх төсөөллийн орон зайдаа хамтдаа амьдарч эхэлнэ. Энэ киног эхний удаа та үзээд нэг их зүйл ойлгохгүй. Харин 2, магадгүй 3 дахиа үзээд таны тархинд энэ киноны үйл явдлаас өөр юу ч бодогдохоо болино гэдэгт итгэлтэй байна.
7.Children of Heaven 1997 /Диваажингийн хүүхдүүд /
Хэдий бие биедээ гомдож, уурлах ч эцэг эхээсээ тэрхүү үйлдлээ сайтар нууцалж аавдаа, өвчтэй ээждээ ачаа нэмэхгүйн тулд чадлаараа хичээх ах дүү Али, Захар 2-ийн тухай уг кино өгүүлнэ. Нэг гутлаа ээлжилж өмсөх тэдний цагийн хуваарь нэг талаараа амьдралын тэмцэл болж өрнөнө. Гүйлтийн тэмцээнд хоёрдугаар байранд орчих л юм бол цоо шинэ пүүзтэй болохыг мэдсэн ах Али-ийн хичээл зүтгэл, дүүгийн итгэл найдвар болон тэдний хоорондын хүндлэл гээд энэ киноноос ухаарах зүйлс их. Найруулагч Мажид Мажидигийн өөр нэгэн сор бүтээл болох “Диваажингийн өнгө” хэмээх төрөлхийн хараагүй хүүгийн тухай өгүүлэх бүтээлийг та лав мэдэх бизээ.
8. Million dollar baby / Сая долларын бүсгүй /
Боксчин бүсгүйн хатуу ширүүн, тэмцэл тулаан дундахь амьдралыг харуулсан энэ киног 2004 онд Клинт Ийствүүд өөрөө найруулж, тоглосон бөгөөд дэлхий дахин огт мэдэхгүй шахуу Хиллари Свонкыг гол дүрд сонгосон нь тун чиг нүдээ олсон шийдвэр болсон гэдэг. Хиллариг дэлхийн хэмжээний том од болгосон мэргэжлийн боксчин эмэгтэйн дүр эзэндээ Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авчирсан түүхтэй. Түүний дүрийг Клинт Ийствүүд, алдарт Морган Фрийман нар чимж өгөөгүй бол энэ кино тэр жилийнхээ Оскарт долоон өөр номинациар шагнал авч чадаа ч уу, үгүй ч үү.
9. Titanic
Кино Титаник хэмээх гайхалтай хөлгөнд суух билетийг бооцоотой тоголж хожидгоор эхэлдэг. Энэхүү агуу хөлөг дээр хүний бүхий л араншинг гайхалтайгаар харуулсан байдаг. Титаник” кино нь хамгийн анх 1997 онд дэлгэцнээ гарч байсан юм. Тухайн үедээ энэхүү бүтээл нь оны шилдэг найруулагч, шилдэг кино зэрэг нийт 11 Оскарын шагнал хүртэж байсан түүхтэй.
10. The Shawshank Redemption / Шавшанк шоронгоос оргосон нь/
Стивен Кингийн зохиол Рита Хэйворт, Шавшанкийн гэтэлгэлээс авсан кинонд Шавшанк мужийн шоронд эхнэр, түүний хайртыг гэм буруугүй гэж хэлээгүй ч гэсэн аллагын хэргээр 19 жилийг өнгөрөөсөн банкир Энди Дуфреснийн тухай өгүүлдэг. Хорих ангид байх хугацаандаа тэрээр өөр хүмүүстэй хоригдож байсан Эллис Бойд “Улаан” Реддингтэй найзалж, харгалзагч түүнийг мөнгө угаах үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсний дараа хамгаалагчдын хамгаалалтад байдаг. Төсвөө бараг нөхөөгүй бүлээн касс хүлээн авалт хийсэн хэдий ч кино жүжигчний болон бодит байдлын хувьд олон шагналд нэр дэвшиж, шүүмжлэгчдээс таатай үнэлгээ авч байсан гайхалтай кино юм.
Та дээрх киноноос ихэнхийг нь үзсэн эсвэл огт үзээгүй бол заавал үзээрэй таныг үзээд харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.
Бидэнд санал хүсэлт илгээх бол admin@bayanhuu.com хаягаар ирүүлээрэй баярлалаа.