Бидний хэлж сурсанчлан РАМ буюу шуурхай санах ой хэрхэн нэмэх тухай бүрэн зааврыг оруулж байна. Мэдээж та юуны түрүүнд өөрийн компьютерт ямар төрлийн РАМ тохирхыг мэдэж авсан байх шаардлагатай. Хэрвээ мэдэхгүй бол энд хэрхэн РАМаа нэмэх болон РАМны төрлүүдийг мэдэж авах болно.
Өөрийн шаардлагатай санах ойгоо мэдэх
Хир хэмжээний РАМ худалдан авахаа мэдэхгүй байгаа бол өөрийн боломжит дүнгээрээ аль болох ихийг авсан дээр. Мэдээж тоглоом тоглох болон график дизайн дээр ажиллах бол нийт РАМ хамгийн багадаа л 8гб байвал тохиромжтой. За тэгээд ирээдүйгээ бодоод нэг хэсэгтээ компьютероо сольхгүй гэж байгаа бол нэмээд л бай…
Одоогийн байгаа рамаа мэдэх шаардлагатай үүний тулд
Control Panel\System and Security\System гэсэн дарааллаар орж өөрийн компьютерийн мэдээлэлтэй танилцаж болно.
Эсвэл гар дээрээс ЦОНХ+R хослолыг дарж гарч ирсэн талбарт DXDIAG гэж бичин орж өөрийн компьютерийн үзүүлэлтээ харсан ч болно.
Рамаа суулгахаасаа өмнө бидний мэдэх хэрэгтэй чухал зүйл бол бидний компьютер хэдэн ширхэг рамны оролт буюу слот байгааг мэдэх шаардлагатай. Үүний тулд энэхүү программыг /Speccy/ компьютертоо суулгах шаардлагатай. /хамгийн түгээмэл болохоор ашиглав/ Энд дарж татаж аваад суулгаарай.
За програмаа суулгаж дууссан бол доорх зураг шиг харагдах бөгөөд зүүн талын RAM цэсийг сонгон баруун талаас хэрэгтэй мэдээллээ авч болно.
Хэрвээ сул слот байгаа бол та рам нэмж болно гэсэн үг. Хэрвээ сул слот байхгүй бол та арай бага багатаамжтай рамаа сайжруулах л боломжтой гэсэн үг. Хуучин рамаа хүнд зарсан ч болох л юм.😉
Таны компьютер хэр их RAM -ийг дэмжин ажиллах боломжтой вэ?
Таны компьютер хамгийн дээд тал нь хэдэн GB рамыг дэмжин ажиллах боломжтойг мэдэх хэрэгтэй. Доорх 2 хүчин зүйлээс хамаарна.
- Windows -ийн хувилбарарууд
- Эх хавтангийн дэмжих дээд хязгаар
Windows-н хувьд 32бит ба 64бит гэж байдаг бөгөөд 32битийг ашигладаг бол дээд тал нь 4гб рамыг дэмжин ажиллана гэсэн үг нэг үгээр программ нь хязгаарладаг гэсэн үг. Тэгэхээр 4с дээш гб хэмжээтэй рам ашиглах бол 64 битийг сонгон суулгах шаардлагатай. 64бит нь хамгийн дээд тал нь 192гб хүртэл рамыг дэмжин ажилладаг.
Эх хавтангийн дэмжих хязгаарыг хэрхэн харах вэ?
Сүүлийн үеийн компьютер ашиглаж байгаа бол санаа зовохгүй байж болох юм. Сүүлийн үед үйлдвэрлэгчид багадаа л 32гб рамыг асуудалгүй дэмждэг болсон. За сүүлийн үеийх биш бол анхаарлаа доош нь…
За хэрхэн олж мэдэх вэ гэвэл дээр суулгасан Speccy программаа нээн ажлуулан зүүн талын MOTHERBOARD цэсрүү орно. Суулгаагүй бол дахиад ЭНДээс татаж авч суулгаарай.
Ингээд л гараад ирнэ.
Таны компьютерт ямар төрлийн RAM шаардлагатай вэ?
Дараагийн алхам бол таны компьютер ямар төрлийн РАМ дэмждэг эсэхийг олох. Харьцангүй хялбар шүү._.
Нэгдүгээрт, суурин компьютерт зориулсан RAM нь ихэвчлэн DIMM модулиудаар ирдэг. Зөөврийн компьютерын RAM нь SODIMM модулиудтай байдаг.
Дараа нь, таны компьютерын эх хавтан хүлээн авсан RAM -ийн үеийг шалгана. Энэхүү мэдээллийг DDR хувилбар болгон танилцуулж байна. DDR2-с өмнө өөр төрлийн рамнууд байсан болно.
- DDR2: Энэ үеийг 2003 онд танилцуулсан. Таны компьютер DDR2 санах ойг хуучин систем биш л бол ашиглахгүй байх магадлал тун өндөр.
- DDR3: Энэ үеийг 2007 онд танилцуулсан. Сүүлийн 5-8 жилийн хугацаанд бүтээгдсэн компьютеруудад DDR3-ийг ашиглах нь илүү түгээмэл байдаг. Одоо ч үүнийг ашигласаар байгаа тул шалгахад буруудахгүй шүү.
- DDR4: Энэ үеийг 2014 онд танилцуулсан. Ихэнх цоо шинэ компьютерууд дээр, ялангуяа тоглоом тоглогчид болон сонирхогчдод зориулагдсан (эсвэл угсарсан) компьютерууд дээр байдаг.
Эх хавтан дээр DDR4 рам орноо л гэсэн бол тэрнээс өөр рам орох боломжгүй шилжүүлэгч болон орлуулах төхөөрөмж байдаггүй. Чихээд ч орохгүй ховил нь өөр ххэ…Доор зураг дээр DDR3, DDR4 рамыг харьцууллаа.
За тэгвэл бүгдээрэй өөрсдийн компьютерийнхоо рамны үеийг мэдэж авахыг тулд дахиад Speccy программаа нээгээд RAM цэсрүү орж харах боломжтой юм.
RAM -ийн хурд ба хоцролтын талаар юу хэлэх вэ?
Хэрэв та санах ой худалдаж авах гэж байгаа бол (эсвэл уншиж байгаа бол) RAM -ийн хурд, хоцролтыг (бас цаг гэж нэрлэдэг) маш их яригддаг хэд хэдэн тодорхойлолтыг мэдэхэд илүүдэхгүй.
- RAM хурд: Энэ нь тоног төхөөрөмжийн хүчин зүйлсийн нэлээд төвөгтэй хослол дээр суурилдаг бөгөөд RAM -ийн харьцангуй хурд нь нэг үеийн дотор тодорхой байдаг. Хурдыг ихэвчлэн хуучин стандарт (энэ тохиолдолд та PC2/PC3/PC4 гэх мэт хурдыг харах болно) эсвэл илүү тодорхой хурдны зэрэглэлийг агуулсан шинэ стандартыг ашиглан тэмдэглэдэг (энэ тохиолдолд хурд нь DDR 1600,2333,2400,3200 гэх мэтээр нь ялгахад илүү хялбар байх болно.)
- Хоцролт: Энэ нь RAM модуль нь өөрийн техник хангамжид хэр хурдан хандаж болохыг тодорхойлдог. Бага саатал гэдэг нь өгөгдөлд илүү хурдан хандах гэсэн үг юм. Хугацаа хоцрох хугацааг дөрвөн тооны цуврал хэлбэрээр танилцуулсан тул та 5-5-5-15 гэх мэт зүйлийг харж магадгүй юм. Энэ мэдээллийг нээх сүртэй харахгүй байж болно.
Хурд, хоцролт нь тийм ч чухал биш юм. Өндөр үзүүлэлттэй тоглоомын компьютертай байсан ч дээрх мэдээлэл тийм ч их ач холбогдол өгөхгүй байж болно ялангуяа ихэнх тоглоомыг график карт дээрх RAM -аар зохицуулдаг.
Тэгэхлээр зүгээр л өөрийн компьютерын боардонд тохирсон РАМаа л сонгочих хурдаа болон үеэ мэдэхэд л хангалттай.
RGB гэрэлтэй РАМ давуу талтай юу?
Энэ нь гэрэлгүй рамнаасаа зөвхөн гэрлээр л ялгагддаг нэг ёсондоо бол гоё л харагдуулна өөр үүрэг байхгүй. Халалт бага, Илүү хурдан гээд тархи угаавал тийм зүйл байдаггүй юмаа гээл хэлчиж байгаарай…
За гол ажилдаа РАМаа суурьлуулцгаая.
Анхаарах зүйл хивснээсээ холдоод компьютероо унтраагаад суулгана. Ажиллах талбай чинь хуурай орчин байх хэрэгтэйг анхаараарай.
Рам суулгах болон солин сайжруулахад таны файл устахгүй бөгөөд зөвхөн хурд сайжрах болно.
Алхам 1 – Рам суулгахад шаардлагатай багаж
Юуны түрүүнд таны компьютерт рам суулгах сул слот хэрэг болно. Эсвэл нэг рамаа сугалж сольно гэсэн үг.
- Таны компьютер
- Компьютерт тань тохирсон РАМ /шуурхай санах ой/
- Овтирк буюу халив
Алхам 2 – Компьютераа унтраах хэрэгтэй.
Хэрвээ унтраахгүй бол дотоод эд анги массалж шатах аюултайг анхаар.
Алхам 3 – Тогны залгуурыг салгах
Тогтой холбоотой кабелийг салгах нь таны компьютерийн эд ангид цахилгааны жижиг том масс үүсхээс сэргийлэх юм.
Алхам 4 – Унтраах товчлуур дээр 5 сек тасралтгүй дар.
Энэ нь компьютерийг бүрэн унтрааж байгаа гэсэн үг юм.
Алхам 5 – Кэйсны тагыг нээх.
Тагыг нь нээсний дараа хаана суулгах нь тодорхой харагдах бөгөөд доорх зурагтай ойролцоо байна.
Алхам 6 – Компьютерийнхоо эд ангид бус касенд хүр
Эд ангид биш касений төмөрт хүрснээр таны биеийн цахилгаан гарч байна гэсэн үг юм. Ингэснээр та компьютерийн дотоод эд ангид масс өгөхгүй байх болно.
Алхам 7 – Рамаа сольх болон суурьлуулах
Дараа нь рам бүрийг шууд дээш өргөөд үүрнээс нь гарга.
Шинэ RAM -ийг залгахаасаа өмнө үүрийг анхааралтай хараарай. Доорх зурган дээрх эх хавтан дээрх хос оролт нь өөр өөр өнгөтэй байдаг – нэг хосын хувьд хар, нөгөө хосын хувьд саарал өнгөтэй байдаг. Хэрэв та эх хавтангийн багтаамжаас цөөн модулийг суулгаж байгаа бол (эсвэл танд тохиромжгүй хоёр хос байгаа бол хоёр 8 ГБ модуль, хоёр 4 ГБ модуль гэх мэт) таарах үүрэнд хос суулгах шаардлагатай болно.
Тэмдэглэл: Зарим эх хавтангууд слотны хослолын хувьд өөр өөр үзүүлэлтүүдийг ашигладаг. Хэрэв та итгэлгүй байгаа бол техникийн үзүүлэлтүүдээ дахин шалгаарай.
Шинэ рамаа суулгахдаа хоёр талын түгжээг хоёр тийш нь болгож рамыг жигд даралтаар хийхэд хоёр талын түгжээ автомаатаар түгжигдэх болно.
Рам суулгахад тань саад болоод байгаа утас байгаа бол түр салгаад буцаагаад салгасан ч болно шүү.
Алхам 8 – Бүх залгуурыг дахин нэг нягтлаад буцаагаад тагыг таглана.
Ингээд та рамаа суулгаж дууслаа.
Рамаа зөв суусан эсэхийг BIOS дотроос харж болно. Эсвэл компьютер ассаны дараа (ЦОНХ + R) run табыг нээж гарч ирсэн хэсэг дээр DXDIAG гэж бичин memory хэсгийг шалгана. Хэрэв зөв суулгасан бол таны мемори ихсэж харагдах болно.
2.Зөөврийн компьютерийн рамыг нэмэх болон сольх
Эхлэхээсээ өмнө зөөврийн компьютер дээрээ RAM хаана байрлаж байгааг хэрхэн онгойлгохоо мэдэх хэрэгтэй. Таны зөөврийн компьютер овортой байх тусмаа РАМыг сольход хялбар байх болно. Таны зөөврийн компьютер жижиг, хөнгөн байх тусам санах ойг эх хавтан дээр гагнах магадлал өндөр бөгөөд үүнийг огт өөрчлөх боломжгүй юм.
Рамыг сольх боломжтой ихэнх зөөврийн компьютерууд арын тагны жижиг хэсэгийг онгойлход л сольх боломж бүрддэг. (заримдаа ёроолыг бүхэлд нь салгаж, гарыг салгаж тайлж ч болно). Зөөврийн компьютерынхаа хэрэглэгчийн гарын авлагаас байгаа бол тэндээс харж болно эсвэл гүүглээс загвар моделоор нь хайсан ч болно.
1.Эхлэхээсээ өмнө зөөврийн компьютерээ унтрааж, бүх кабель, дагалдах хэрэгсэл, батерейг салга.
Миний задлах загвар бол ThinkPad T450s нь арын тагыг бүхэлд нь авч байж сольдог. Таных ердөө ганц боолт тайлдаг ч байж болно.
Шинэ РАМ оруулахын тулд би үүрэнд байгаа нэгийг нь гаргах ёстой. Гаргахдаа хоёр талын төмөр түгжээг хоёр тийш нь болгоно. Зөв хийсэн бол рам босч ирэх болно.
Одоо хуучин рамаа сугалж аваад шинэ рамаа хийнэ. Рамаа хийхдээ жигд дарж хийх ёстой бөгөөд тултал нь хийнэ.
Өөр зүйл оролдох шаардлагагүй бөгөөд буцаад тагыг нь хийгээд бүх боолтыг бооно.
Зөв суусан эсэхийг шалгах
RAM -ийг суулгаж дуусаад зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Таны компьютерээс хамааран BIOS нь ачаалах анхны дэлгэц дээр санах ойн хэмжээг харуулдаг. Хэрэв та үүнийг олж харч чадаагүй бол та өөрийн компьютерын BIOS -ийг ачаалах эсвэл компьютер бүрэн ассаны дараа Windows 10 дээр та
Settings > System > About. гэсэн дарааллаар эсвэл эхэнд хүргэсэн заавруудын аль ч хэлбэрээр харж болно.
Рам тань нэмэгдээгүй бол бүрэн суусан эсэх зөв үеийн рам суулгасан эсэхээ шалгаарай. Аль тохиолдолд болохгүй бол худалдан авсан газраа хандаарай.
Ингээд та рам суулгаж дууслаа таньд амжилт хүсье.