Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

April 5, 2021
517
Views

Зөөврийн компьютер нь өнөө үед хамгийн түгээмэл хэрэглэгддэг төхөөрөмж юм. Бид өдөр бүр л эвдрэхгүй мэт ашигладаг билээ. Энгийн хэрнээ гэмтээж болзошгүй үйлдлүүд байдаг. Та доор дурьдсан зүйлсийг хийдэг бол дахиж бүү хийгээрэй. Амжилт хүсье

1. Гэрийн тэжээвэр амьтдыг компьютероосоо хол байлга.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Таны компьютерийн дулаан температурт татагддаг тул нөүтбүүкэн дээр гарах болон хэвтдэг зуршлыг нь болиулах хэрэгтэй. Үүний нөгөөтөөгүүр нөүтбүүкэнд тань хэт халалт үүсгэж болзошгүй юм.

2. Зөөврийн компьютерээ болгоомжтой хөдөлгөнө үү.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Таны компьютер SSD хард суулгаагүй энгийн HDD дисктэй бол аль болох бага зөөвөрлөж ашиглаарай. Энгийн хард диск нь хазгай барих болон байнгын зөөвөрлөх нөхцөлд тийм ч таатай биш юм. Үүнээс үүдэн энгийн хард дискэнд уншилтын гэмтэл үүсэн та хамаг чухал файлуудаа ч алдаж болно. Боломжтой бол та нөүтбүүкэндээ SSD диск суулгуулаарай. Та SSD болон HDD талаарх ялгааг ЭНД дарж мэдэж аваарай.

3. Зөөврийн компьютерээ 24/7 залгаарай.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Орчин үеийн загварууд лити-ион батерейг ашигладаг тул техникийн хувьд та зөөврийн компьютерын батерейг хэт их цэнэглэх буюу баттериа нурна гэж байхгүй. Гэсэн хэдий ч зайг хэт цэнэглэгдхээс хамгаалдаг микроконтроллер эвдэрч болзошгүй юм. Байнга баттериагаа дүүрсэн байхад нь цэнэглэх нь буруу биш ч компьютер тань хэт халж болзошгүй юм. Тиймээс байнгын цахилгаантай орчинд нөүтбүүкнийхээ баттериаг дүүрсэн тохиолдолд салган ашиглах. Хэрвээ баттериа салдаггүй загвар бол цэнэглэгчээ л салгахад болно.

4. Аль болох зөөлөн хааж нээж байгаарай.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Та нөүтбүүкээ нээхдээ гол хэсгээс нь аль болох нээх хэрэгтэй ба булангаас нь байнга нээх нь цаг хугацааны хувьд дэлгэцийг гэмтээж болзошгүй юм.

5. Зөөврийн компьютер хөргөх нэмэлт сэнс худалдаж аваарай.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Зөөврийн компьютерийг хөдөлгөөнт байдлаар ашиглахад зохион бүтээсэн учраас хүмүүс зарим тохиолдолд өвөр дээрээ тавин ашигладаг. Гэхдээ энэ нь төхөөрөмжөө байрлуулах хамгийн тохиромжтой газар биш юм. Өвөр дээрээ болон хөнжил дээрээ тавин ашиглах нь агааржуулалтын хэсгийг бөглөж хэт халалт үүсгэдэг тул та зориулалтын тавиур ашиглахыг зөвлөж байна. Энэ нь тийм ч үнэтэй биш юм.

6.Зөөврийн компьютерээ соронзноос хол байлга.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Аливаа хатуу диск нь файлыг хадгалахад ашигладаг соронзтой байдаг. Соронзны хажууд байлгавал таны файл болоод бусад эд анги гэмтэж болзошгүй юм. Тиймээс соронзноос хол байлгаарай.

7.Цэнэглэгчээ зөв залга

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Энгийн хэрнээ хүмүүсийн алддаг бас нэг шалтгаан. Цэнэглэгчний оролт чангаагдах болон нугарах дутуу залгах зэрэг нь цэнэглэгчний оролт сунах, маслах, хугарах шалтгаан болох тул залгах болгондоо гүйцэт залгасан эсэх чангаагдаж байгаа эсхийг шалгаарай.

8. Зөөврийн компьютертоо кэйс буюу гэр ашиглах.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Янз бүрийн нөүтбүүкний гэр байдаг ба тэр дундаас өөрийн нөүтбүүкэндээ тохируулан ашиглах нь зурагдах, цохих унагаахад ашиглаагүй байснаас хамаагүй дээр байх болно. Мөн нөүтбүүкээ тустай тасалгаатай цүнх эсвэл өөр тусад нь цүнх ашиглаарай.

9. Дэлгэцээ байнга цэвэрлэж байгаарай.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Мэдээж шууд утгаараа таны дэлгэцэнд маш олон нян бактери оршин байдаг учир байнга цэвэрлэх нь таны эрүүл мэндэд тустай. Дэлгэцээ цэвэрлэхдээ зориулалтын алчуур болон шингэнээр цэвэрлэх нь дээр юм. Цэвэрлэхдээ дэлгэц рүү хүчтэй дарж цэвэрлэж болохгүй.

10. Тогтмол унтрааж байх

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Шууд дэлгэцээ хаагаад унтарсан гэж боддог хүмүүст хэлэхэд шууд хаахад SLEEP MODE руу шилждэг. Ингэж орхих нь эдэлгээ болон эд ангид муу нөлөөтэй байдаг. Мэдээж уртдаа…

11. Хоол унд болон шингэн зүйлсийг хол байлга.

Нөүтбүүкээ удаан хэрэглэе гэвэл доорх үйлдлүүдийг бүү хийгээрэй.

Та аль болох шингэн зүйлсийг нөүтбүүкнээсээ хол байлгасан дээр учир нь санаандгүйгээр асган эд ангиудыг гэмтээж болзошгүй юм. Ус биегүй учир ямар ч зай завсрыг тоолгүйгээр орон дотоод эд ангыг гэмтээдэг. Болгоомж хэзээд илүүдэхгүй.

Таны зөөврийн компьютер эвдэрэх гэж буй анхны шинж тэмдэгүүд:

  • Хэрвээ хатуу диск хэт дуу чимээ ихтэй болсон бол
  • Текст бичих гэх мэт энгийн ажлуудыг хийхдээ зөөврийн компьютер чинь гацдаг, эсвэл өмнөхөөсөө хамаагүй удаан ажилладаг асдаг болсон бол
  • Сэнснүүд нь гэнэт чанга дуугарах эсвэл хэт халалт үүсэж байвал мэргэжлийн хүнээр үзүүлсэн нь хамгийн зөв шийдвэр байх болно. Таньд амжилт хүсье…

Дээр дурдсан зөвлөмжүүд нь зөөврийн компьютерээ урт удаан ашиглахад багахан ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download