Монголын холимог тулааны “MFC Fight night 2” арга хэмжээний өмнө өрсөлдөгчтэйгөө шөргөөцөлдөж, гар хүрсэн А.Тэмүүлэн тулаандаа ялалт байгуулсан байна. А.Тэмүүлэн жин үзэх хэвлэлийн бага хурлын үеэр өрсөлдөгчрүүгээ дайрч цохисон бичлэг цахим орчинд маш олон сөрөг сэтгэгдлийг дагуулсан билээ.Тэр өрсөлдөгч Г.Сайханбилэгтэй гурван үе тулалдаж хожсоныхоо дараа дээрх үйлдлээ “Тэр бол зүгээр л шоу байсан” хэмээн тайлбарлаад “хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд намайг илүү хурцалсан” гэжээ.
Мөн Тулааны дараа Сайханбилэгийн чихэнд юу гэж хэлсэн бэ? гэсэн SPS телевизийн сэтгүүлчийн асуултад “Хэвлэлийн бага хурлын үеэр арай хэтрүүлчихсэн шүү. Уучлаарай” гэж хэлсэн хэмээн инээмсэглэн хариуллаа.
Ямартай ч ялалтаа өөрийн болгожээ. Өөртөө итгэлтэй байдал бол хамгийн хүчтэй зүйл билээ.