Манай тоглоомчид бараг бүгд мэдэж байгаа байх өөрийн консолын гараа компьютертоо холбож тоголж болдог гэдгийг…Энэ удаад мэдэхгүй хүмүүстээ зориулаад энэхүү мэдээг бэлтгэж байна. Амжилт хүсье
1. Контроллорынхоо программыг татах шаардлагатай. Энэ программыг эндээс татаж авна.
2. Татаж авсан файлаа задалж суулгана.
3. Контроллороо USB гээр нь холбоно.
4. Install the DS4 Driver гэсэн дээр дарж суулгана.
5.Суулгахыг зөвшөөрсөн INSTALL дээр дарна.
6.Сууж дуусны дараа программаа оруулаад PROFILE гэсэн хэсэгт өөрийн тохиргоог хийж болно. Хийхгүй шууд тоголсон ч болно.
7.Контроллор нь холбогдсон бол доорх шиг харагдана.
BLUETOOTH-ээр холбох бол…дээрх алхмуудыг хийсний дараа
Таны компьютер BLUETOOTH холболт байх шаардлагатай.
1. Bluetooth лого дээр маус 2оо дараад Add a bluetooth device дээр дарна дараа нь DS4Windows программыг нээнэ.
2. Bluetooth-ээр контроллороо холбоно. SHARE+PS BUTTON дээр зэрэг удаан дарна.
3. Амжилттай таны контроллорыг олбол доорх шиг харагдах ба та Wireless Controller гэсэн дээр дарж холбоно.
хэрвээ холболтын код нэхвэл 0000 байна.
Ингээд л та холболтоо амжилттай хийлээ шүү дээ….Одоо найз, дүү, ах, эгч гээд дуртай хүнтэйгээ хамт тоглоом тоголж болох л юм….АМЖИЛТ ХҮСЬЕ…
Article Tags:
ps4 controller on pc
All Comments
Pingback: DS4windows ~ Бүхнээр баян