Баян сэтгэлгээ

September 25, 2020
887
Views

Хийдэг зүйлээ жаахан өөрчилхөд л болно.

Дэлхийн хамгийн баян 26 хүний нийт хөрөнгө манай дэлхий дээр амьдарч буй хүн амын тал илүү буюу 3,8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна. Заримд нь энэ мэдээж шударга бус санагдаж магадгүй юм.Харин зарим нь тэдгээр баячууд яаж энэ их хөрөнгийг босгож чадсан тухай эргэцүүлэх байх. Ингээд та бүхэнд баян болон ядуу хүмүүсийн түгээмэл ялгаа, баян хүмүүсийн өдөр тутамдаа хэвшүүлсэн зуршлуудын талаар хүргэе.

1.Баян хүмүүс үргэлж бусадтай хуваалцдаг. Өгөх гэдэг бол тэдний уриа. Нийт баян хүмүүсийн 79 хувь нь хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог. Мэдээж бүх мөнгөө цацаад дуусгахгүй. Тодорхой хэмжээний мөнгийг өөрөөсөө гаргаж байж дараагийнх нь орж ирдэг гэдгийг тэд мэддэг.Тэд хэзээ ч үгүй гэж хэлдэггүй. Та өдөрт хэдэн хүнд үгүй гэж хэлж, хичнээн хүний саналаас татгалздагаа тооцоод үзээрэй. Үгүй гэж хэлэхээсээ урьтаад хэсэг хугацаанд эргэцүүлэн бодоод үзээрэй. Магадгүй та хийж чадах ч юм билүү.


2.Баяжихыг хүсвэл хов бүү ярь. Хов үргэлж хүмүүсийн хоорондын харилцааг муутгаж, амжилтын хаалгыг хааж байдаг. Хэрэв та хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол тэр хүнтэйгээ шууд очоод л ярилц.


3.Мөрөөдөлтэй биш зорилготой бай. Амжилтад хүрэхийг хүсвэл зорилгоо тодорхойл. Мөрөөдөл бол хязгааргүй. Та мөрөөдсөөр л үлддэг.яг юунд хүрэх вэ гэдгээ тодорхойлоод түүнд хүрэх замаа төлөвлө. Энэ таныг амжилтад хүргэнэ.


4.Баян хүмүүс хэзээ ч азын тэнгэрт итгэдэггүй
. Тэд мөрийтэй тоглоом тоглодоггүй. Гэхдээ энэ нь эрсдэл гаргадаггүй гэсэн үг биш. Тэд эрсдэл гаргадаг. Гэхдээ бүх зүйлийг сайтар тооцоолж, эрсдэлийг өөрөө л үүрдэг.


5.Тэд их уншдаг
. Билл Гэйтс л гэхэд жилд 50 орчим ном уншдаг. Тэд номноос шинэ санаа, өөрийгөө хөгжүүлэх талаар маш их мэдээлэл олж авдаг. Зарим хүмүүс ном уншихыг цаг нөхцөөх арга гэж боддог. Баян хүмүүсийн 11 хувь нь, ядуу хүмүүсийн 79 хувь нь номыг зүгээр л цаг нөхцөөх арга гэж үздэг гэнэ.


6.Жинхэнэ баячууд хэзээ ч баярхдаггүй
. Тэд хэтэрхий ганган хувцаслаж, тансаг машин хөлөглөж, үнэтэй брэндийн цүнх барихыг илүүд үздэггүй. Магадгүй танай хөрш тэрбумтан ч байж магадгүй. Учир нь тэр хэнд ч анзаарагдахыг хүсдэггүй.


7.Тэд шүдэндээ хамгийн их анхаарал хандуулдаг
.Бусдад сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд тэдэнтэй сайхан инээмсэглэх хэрэгтэй. Ингэхийн тулд таны шүд маш эрүүл, сайхан байх хэрэгтэй. Баян хүмүүсийн 62 хувь нь утсаар шүдээ цэвэрлэдэг бол ядуу хүмүүсийн дөнгөж 16 хувь нь үүнийг хэрэглэж мэддэг. Амны эвгүй үнэр, шар шүд таны шинэхэн танилуудыг үргээж ч магадгүй.


8.Өр тавих бол ядуучуудын муу зуршил
. Баян хүмүүс өр тавихаас аль болох зайлсхийдэг. Тэд ямар нэг юмыг авахын тулд өр тавихын оронд түүндээ зориулж мөнгөө хадгалдаг.Тэд хэзээ ч ганцаараа баяжиж чадахгүй байсан. 


9.Баян хүмүүс баг бүрдүүлж ажилладаг
. Тэд дэлхийн хамгийн ухаалаг хүмүүс биш. ямар нэг мэдэхгүй зүйл гарч ирлээ гэж бодоход хэн нэгний тусламж заавал хэрэг болдог. Бусдаас тусламж хүсэх нь тийм ч ичгэвтэр зүйл биш.

Article Categories:
Зөвлөмж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download