Бид өдөр бүр нэгэн хорт бодисоор хоолоо амталдаг. Тэр хорт бодис бол давс. Давс бол хүний биед ихээхэн хэмжээний органик бус хуримтлал үүсгэдэг маш аюултай бодис юм.
- Давс бол хүнс биш-түүнийг гал тогоонд хэрэглэх нь хлорт кали, хлорт кальци, бари зэрэг урвалжуудыг аптекийн тавиураас аваад хоолонд холихтой адил утга учиргүй.
- Давсыг организм боловсруулдаггүй, эзэмшдэггүй-давс ямар ч тэжээлийн ач холбогдолгүй. Түүнд ямар ч вмтамин, органик болон бусад тэжээллэг агуулагдаагүй. Эсрэгээр харин хортой бодис бөгөөд бөөр, цөс, зүрх судасанд маш таагүй нөлөө үзүүлдэг. Мэдрэлийн тогтолцооны цочмог байдлыг ихэсгэнэ.
Гэтэл бид яагаад давсыг хэрэглэх болсон бэ? Давс нь мэдрэх эрхтэнд амтлагын хуурмаг сэрлийг төрүүлдэг тул тамхи, архитай адил муу зуршил болсонд оршиж байна.
Давс хэрэглэсний дараа ам цангадаг нь ходоод хорт бодисыг уусган саармагжуулахыг оролждож буйн илрэл юм. Давсанд хамгийн түрүүнд өртдөг эрхтэн бол бөөр юм. Үүний дараа зүрх, тэгээд даралт. Хамгийн их даралтын өвчинд нэрвэгддэг ард түмэн бол япончууд бөгөөд тэд хамгийн ихээр давс хэрэглэдэг ажээ. Давс их хэрэглэх нь хүний жинг нэмэгдүүлдэг байна. учир нь давс хэрэглэх тусам шингэн ихээр авч, тэр нь тэс өөр тос үүсэхэд нөлөөлдөг. Жин хэтэрсэнээр даралт улам л нэмэгддэг. Давс даралт хоёрыг нэг тэрэгний дугуйнууд гэж хэлэхэд хэлстэхгүй.
Давсны дутагдал гэж байдаг мэтээр олон хүн төөрөлддөг. Тэгвэл бид давсыг ямар хэмжээтэй хэрэглэх ёстой бэ? Эрдэмтэд хүн өдөрт 0,5-1 грамм давс хэрэглэж болно гэж үздэг. Гэхдээ бид үргэжл хэтрүүлдэг. Организмд байгалийн натри хэрэгтэй болохоос биш, органик бус давс хэрэггүй юм. Байгаль бидэнд зориулж бэлдсэн натрийг чихрийн болон шар манжин, цоохор майлз, лууван, төмс, далайн байцаа зэрэг ногооноос авч болно. Шаардлагатай эрдсийг бидний биеийн эсүүд зөвхөн органик хүнсээр дамжуулан авдаг юм шүү.
Дөрвөн өдөр мацаг барихад давс биеэс давсыг гаргах чадалтай юм гэнээ. Мацаг барьж хэлэх эхний өдрийн өглөө өлөн шээсээ саванд авч хадгалаад харанхуй сэрүүн газар 2-3 долоо хоног хадгалаад гэрэлд хараад үзээрэй. Савны ёроолд хлорт натри бусад хорт бодисын хамт тунасан байх болно. 4 хоногын мацагын дараа бөөр маш хөнгөн болж чөлөөтэй ажиллаж эхэлдэг. Ам хатах, цангахаа больж, арьс булчин уян хатан болж, залуу гоолиг болсон мэт харагдана. Хаван арилж, илүү жин багсдаг. Үүнээс хойш та дахин 4 хоног давс хэрэглэхгүй байвал үр дүн бэхжиж баталгаажна. Цаашид ч бүр хэрэглэхгүй байх нь зүйтэй.