Хэрхэн компьютероо зурагттайгаа холбох вэ?

February 17, 2021
835
Views

Олуулаа нөүтбүүк эсвэл компьютерийн жижигхэн дэлгэцэн дээр зураг, бичлэг, кино үзэх хэцүү байна уу? Тийм бол хэрхэн зурагттайгаа компьютероо холбох хялбар аргыг зааж өгье. 

Алхам 1. Зурагттайгаа холбох холболтоо бэлтгэх.

Ихэнх компьютер HDMI оролт байдаг ба зарим тохиолдолд байхгүй байж болно. Хэрвээ байхгүй бол VGA эсвэл DVI холболтуудаас холбож болох ба эсвэл USB-HDMI ийм төрлийн шилжүүлэгч ашиглаж болно. Доор зураг харуулав.

Алхам 2. Зурагт болон компьютераа хооронд нь холбох.

Зураг дээрх шиг /HDMI/ оролт байхгүй бол өөр оролтыг сонгон ашиглаарай. Эсвэл шилжүүлэгч ашигласан ч болно.

1.Эхний үзүүрийг компьютертаа холбоно.

 

2.Нөгөө үзүүрийг зурагтандаа холбоно.

Зурагт болгон харилцан адилгүй учир оролт нь өөр байршилд байж болно.

Бүх оролтууд таны компьютерт болон зурагтанд байхгүй байж болно.  Аль нэг талдаа оролт нь зөрөөд байвал дээрх шиг шилжүүлэгч ашиглаж болно.

Алхам 3. Зурагтын тохиргоо хийх

Компьютер болон зурагтыг хооронд нь холбосны дараа  таны компьютерийн дэлгэц дээр байгаа зүйлийг автоматаар шууд харуулдаг. Хэрвээ шууд харагдаж байгаа бол доорх алхамууд шаардлагагүй болно.

1.Зурагтын удирдлага дээрээс SOURCE эсвэл INPUT гэсэн товчыг дарах. /удирдлага болгон өөр байдаг болно/

 2.Гарч ирсэн хэсгээс өмнөх алхамд хийсэн оролтыг сонгох./ HDMI олон оролттой бол хэдэн номерт нь залгасанг харах/

Алхам 4. Компьютерт тохиргоо хийх.

Хэрвээ дээрх алхмуудыг хийгээд орж ирэхгүй байгаа бол энэ алхам таньд хэрэг болно.

1. Цонхор дээр дарна. Гарнаас цонхны зурагтай товчыг нэг дарсан ч болно.

2. Арааны зурагтай Settings дээр дарж орно.

3. Settings цэсэн дотроос System гэсэн дээр дарж орно.

4. System цэсэн дотроос Display гэсэн дэд цэсэн дээр дарж орно.

5. Display цэсэн дотор баруун гар талд байрлах хэсгээс Detect хэсгийг дарж дэлгэцийг /зурагт /хайна. 

6. Хэрвээ олдвол ингэж харагдана. 
Мөн “Resolution” цэснээс  FHD зурагттай бол 1920 x 1080-ийг сонгоно уу. Эсвэл 4K UHD зурагт  байгаа бол 3840 x 2160 хүртэлх хэмжээг сонгож болно.

Мэдээнд үнэлгээ өгөх
5/5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download