Энэ энгийн арга л таныг зээлийн дарамтнаас чөлөөлнө.

October 9, 2020
857
Views

Хувийн санхүүгээ удирдах аргыг олон сургуульд заадаггүй боловч энэ нь бараг бүх хүний амьдралдаа шийдвэрлэх ёстой сэдэв болдог. Зарим статистик мэдээллээл америкчуудын 58 хувь орчим нь хөгширсөн хойноо ч санхүүгээ хэрхэн зохицуулах талаар төлөвлөөгүй байдаг. Тэгвэл манай улсын хэмжээнд бол бараг 100 хувь санхүүгээ төлөвлөдөггүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Манай улсын хувьд цалингаас цалингийн хооронд гэдэг үг хэрэглэгддэг нь үүнтэй холбоотой буй за. Та өөрийн хувийн санхүүгийн хувьд мөн л дээрх хэлбэрээр явдаг бол чиг хандлагаа өөрчлөхийг хүсэж байвал таньд илүү сайн ирээдүйг би болгоход чиглэсэн тодорхой, зорилтот зөвлөгөөг уншина уу.

  • Олдогоосоо багыг зарцуул

Зээлийн карт, зээлийн шугам гэх мэт олж амжаагүй байгаа мөнгийг зарцуулах нь тийм ч сайн зүйл биш. Энэ бол маш чухал зүйл. Та сарын эцэст хэрэглээгээ тооцож тэдгээрээс хэр их өр байгааг харж болно. Дараагийн удаа дээрх зээлүүдийг дарахуйц орлого олохгүй бол та зээлийн дарамтанд орох болно. Эсвэл зээлээ төлөөд хэрэглээнүүдээ хангаж чадахгүй суух болно.

  • Төсөвөө тодорхойлох – Та хэмждэггүй зүйлээ удирдаж хэзээ ч чадахгүй

               Үүний тулд та эхлээд 1 сарын турш тогтмол гардаг зардлуудаа тэмдэглэ. Гэхдээ та хэрэглээгээ хязгаарлах шаардлагагүй. Энэ нь таныг сард ямар ямар зүйлд мөнгө зарцуулдаг болохыг тогтооход зорилго нь оршино.

               Ингээд 1 сар өнгөрсний дараа та бодитойгоор зарцуулсан зүйлсээ бичиж, худалдан авалтаа өөрт тохирсон байдлаар ангилан бич. Магадгүй дараах байдалтай байна байх

Сарын орлого: 1 200 000₮

                Түрээс, лизинг: 585 000₮

                Хэрэглээний зардал/тог, ус, цахилгаан/: 120 000₮

                Хоол хүнс: 350 000₮

                Шатахуун: 100 000₮

               Одоо харин бодит төсөвөө бич. Ингэхдээ сар бүр өөр өөр байж болно. Та сар бүрийн эхэнд тухайн сард ямар ямар зүйлд мөнгө зарцуулах талаар төлөвлөх нь чухал. Ихэнх хүмүүс хадгаламжиндаа мөнгө үлдээхийг хүсдэг ч боломж байдаггүй.

               Бас нэг чухал асуудал бол та өөрөө өөртөө үнэнч байх явдал. Учир нь боломжгүй мөнгийг хадгаламжиндаа хийхээр төлөвлөчихөөд цаг хугацаа үргэлжлэхэд та боломжгүй болох тохиолдолд төсөвтөө худлаа төлөвлөнө. Эсвэл орлого бага олсондоло өөрөө өөрийгөө өмөөрөх хэрэг гарна. Тиймээс та хэрвээ 1 сарын дотор хэрэглээгээ тодорхойлох боломжгүй бол дахин 1 сар ажиглаж болох юм.

               Цаг хугацаа өнгөрөх тусам төсөвөө хянаж бай. Төсвийн хамгийн хэцүү зүйл нь сар бүр зардал чинь өөрчлөгдөх болно. Найзын төрсөн өдөр, эрүүл мэнд муудах, машин эвдрэх гэх мэт гэнэтийн зүйлс мундахгүй их…. Гэсэн ч амьдрал баялаг учраас иймэрхүү гэнэтийн зүйл тохиолдоход санхүүгийн хувьд бэлэн байх ёстой. Та бүхэн төсөвөө тогтоосны дараа үнэхээр хэрэггүй тамхи, амттан хямдарсан бараа гэх мэт өчүүхэн зүйлд мөнгө зарцуулдаг болохоо ойлгодог. Гэхдээ  Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь та бүхэнд мөнгө зарцуулах зуршилаа зохицуулах, мөнгөө илүү утга учиртай зүйлд зарцуулах боломжийг олгоход оршино.

  • Мөнгөө үр ашигтай зарцуул

         Зээл авах, түрээслэх боломжтой бол бүү худалдаж аваарай. Ном, сэтгүүл, үдэшлэгийн хэрэгсэл, спортын хэрэгсэл гэх мэт зүйлсийг таньд хэр удаан хэрэглэгдэхээс нь хамааран худалдаж авахын оронд түрээслэх, зээлэх нь таньд илүү ашигтай. Гэхдээ шууд сохроор түрээслэж болохгүй. Хэрэв та эд зүйлийг удаан хугацаанд ашиглах бол худалдаж авах нь илүү дээр байх магадлал ч байгаа.

         Томоохон орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад таньд мөнгө байгаа л бол ахиухан урьдчилгаа өгөх хэрэгтэй. Мөн та олон газраас зээлүүд дундаас хүү багатайг нь сонгож, хугацааны хувьд уялдуулж шинжилдэг байх хэрэгтэй.

  • Гэр бүлийн санхүү бол багын спорт

                Энэ бол таны гэр бүлийн санхүү тул та энхэр/нөхөр болон гэр бүлийн гишүүдтэйгээ санхүүгээ хамтран удирдах нь эргээд гэр бүлийн бат бөх байдал, итгэх итгэлийг батжуулдаг бөгөөд гэр бүлийн санхүүгийн хүндрэл, нөхцөл байдлыг мэдэрч харилцан дэмжиж, ярилцах нь санхүүгээ удирдах чухал арга ухаан юм.

  • Боломжтой хэрээр нь хадгал

Мэргэжлийн санхүүгийн ажилтнууд нийт орлогынхоо 10-15 хувийг хуримтлалд зориулахыг зөвлөсөн байдаг. Хадгаламж нь таньд ирээдүйд учирч болх эрсдлүүд, гэнэтийн үйл ажиллагааны баталгаа бөгөөд та үүнээс гадна ашигтай хөрөнгө оруулалтийг бас сонгож болно гэдгийг бүү мартаарай.

 Мөн түүнчлэн одоо үед санхүүгээ удирдах олон төрлийн аргууд байдагаас гадна та бичиж тэмдэглэн тооны машин цохихоос илүүтэйгээр техник технологи хөгжсөн өнөө цагт ашиглаж болохуйц шилдэг 8 программыг таньд санал болгож байна.

Хамгийн сүүлд нь гэхэд та орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар байнга бодож олдгоосоо илүүг олоорой таньд амжилт хүсье

Article Tags:
·

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download