ТАТВАР? – НӨАТ?

October 3, 2020
1290
Views

Татвар гэдэг нь “Gift” гэсэг Грек үгнээс гаралтай анх өглөг буяны шинж чанартайгаар үүссэн гэгддэг.

Германы эдийн засагч  Нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ)-ыг зохиосон түүхтэй. Энэ үеийн Германд төрийг шүтсэн үзэл ихээхэн газар авч, бүх улсыг нэг үйлдвэр мэт удирдаж байсан хэмээн Фрийдрих А.Хайекийн “Боолчлогдох замд” номонд дурдсан байдаг. Хэдий тийм боловч Францад  НӨАТ-н хуулийг анх нэвтрүүлсэн байна. Дэлхийн II дайны дараа Францад татвар нуух үзэгдэл ихээхэн хавтгайрсан тул 1957 онд, НӨАТ гэх хүчирхэг хяналтын механизмыг нэвтрүүлжээ. Олон улсад НӨАТ-ыг татвар биш, хяналтын механизм гэж үздэг.

Францын төр, ард түмэн нийлж далд эдийн засгийг унагах зорилгоор НӨАТ-н хуулийг хэрэглэж эхэлсэн зорилготой. Зарчим нь тун энгийн.

VAT = Value added tax

Ард түмэн худалдан авалт хийх бүртээ нэмэгдсэн өртөг 20 хувь нэмж төлөөд, жилийн эцэст худалдан авалтын талоноо барьж очоод, нэмэгдэл төлсөн мөнгөө засгийн газраасаа буцаагаад авчихна.Эндээс харвал НӨАТ нь хэний ч мөнгийг татварлан хураахгүй байх зарчимд тулгуурлан бүтээгдсэн систем ажээ. Үүний үр дүнд байгууллагууд бараа, үйлчилгээний тоо, орлого яг таг таардаг байсан нь хуурамч тайлан тооцоо өгөх, татвараас зайлсхийх гэх мэт эрсдлүүдээс сэргийлдэг байна.  

2018 оны байдлаар НҮБ-ын бүрэн гишүүнчлэлтэй 193 орны 166 нь НӨАТ-ыг ашигладаг байна.

Article Tags:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download