Гал тогоо гэдэг дайны талбарт хэрхэн үр ашигтай болоод энгийн хэрнээ бидний мэддэггүй ЛАЙФ ХАКУУДЫГ хүргье. Зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч хэрэг болно амжилт хүсье 🙂
1. Өндгөө шинээр нь хадгалах
Өндөгийг хөргөгчинд хийхээсээ өмнө ургамлын тосоор түрхвэл илүү удаан хадгалж болно.
2.Өндөгийг илүү хурдан хальслаарай.
Өндөг чанасан өндөгийг хальслах хэд хэдэн арга байдаг. Эдгээрийн нэг нь: өндөг тус бүрийн хальсыг хагалж, хүйтэн усанд хийж хөргөнө.
3.Нимбэгний шүүсний хоёр дуслыг гаргаж ав
Тиймээс та хэдхэн дусал шүүсийг нь хэрэглэсний дараа жимсээ хаях шаардлагагүй, шүдний оогаар нимбэгээ цоолоод түлхээд үзээрэй. Дараа нь нүхийг наагаад жимсийг хөргөгчинд хийнэ.
4.Нойтон чипсийг дахин идэж болно.
Хэрэв таны чипс чийг авсан эсвэл норсон бол битгий хаяарай.
Таваг ав. Дээр нь салфетка эсвэл гал тогооны алчуур тавиад дээр нь чипсээ тавиарай.
Та бас өөр салфеткааар хучиж болно. Дараа нь 30 секундын турш богино долгионы зууханд хийнэ. Ингээд л таны чипс дахин шаржигнана.
5.Төгс хэлбэртэй өндөг хийх.
Таньд савны таг хэрэгтэй болно. Хайруулын тавган дээр тавиад дотор нь өндөг хагална. Ингэснээр таны шарж буй өндөг чинь хальж муухай болохгүй.
6. Лонхтой юмыг бага зайнд хадгалах
Мөнгөний хавчаар ашиглан шилээ хэвтээ байдлаар хөргөгчинд хадгалж болно.
7.Улаан лоолийг сэндвичнийхээ дээд талд байлга
Та гахайн махаа нимгэн зүсмэл болгон хувааж, улаан лоолийг дотор нь бооход хялбар болно. Ингэснээр таны сэндвичнээс унахгүй.
8.Загасны махаа хялбар шарах
Загасаа шууд шарахад тортод болоод байвал нимгэн нимгэн хэрчиж доор нь дэвсэж өгнө. Зөвхөн нимбэг ашиглах нь зүгээр байдаг. Нимбэг таны шарсан маханд наалдахгүй бөгөөд сайхан нимбэгний амттай болно.
9.Хүнсний скоч хадгалах
Хүнсний скоч ил буюу тасалгааны орчинд хадгалахад тохиромжгүй байдаг. Энэ нь скочны наалдамхай чанарыг алдагдуулдаг тийм учраас та скочоо хөргөгчнийхөө хөргүүрийн хэсэгт хадгалаарай.
10. Нунтаг зүйлс хадгалах
Зөвхөн халуун ногоо гэлтгүй нунтаг хэлбэрийн зүйлсийг бага хэмжээгээр хадгалах яг тохирох сав бол ТИК ТАК сав яг тохирох болно.
11.Гахайн мах хадгалах арга
Гахайн махыг хадгалахдаа калкин цаасанд нимгэн зүсэж хавчуулан хадгалвал зүгээр байдаг мэдээж хөлдөөгчинд хадгална.
12.Ногоон ногоогоо шинэлэг, тод байлга.
Бүтээгдэхүүнээ угааж, хатаана уу. Тэдгээрийг гялгар уутны ёроолд хийж, агаараар дүүргээд боох хэрэгтэй. Энэ арга нь таны ногоон хүнсний ногоог үнэхээр ногоон хэвээр байлгахад тусална.
13.Хутгаа хурцал
Бидний эмээ өвөө болон аав ээжийн алтан арга гэхэд болно ххэ. Шаазан аяганы ёроолд үрж хутгаа ирлэж болно. Энэ аргыг түр зуурын аргаар ашиглаж болно.
Мэдээжийн хэрэг, хэрвээ таны хутга үнэтэй, чанартай бол түүнийг эрсдэлд оруулах шаардлагагүй, зүгээр л хутга ирлэгч худалдаж авах эсвэл ирэлдэг газар дээр очсон нь дээр.
14.Гамбанз ашиглах
Гамбанз тань гулсаад байвал доор нь нойтон салфетка тавихад болно:-)
.
15.Печинд хоолоо жигд халаах.
Хоолныхоо гол хэсгийг үлдээгээд зурган дээр харагдаж байгаа шиг байрлуулан халаахад болох юм.
За энэхүү бяцхан зөвөлгөө жаахан ч гэсэн таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай.