Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиуд

October 5, 2020
1798
Views

Ирэх онд бид ерөнхийлөгчөө сонгох сорилттой тулгарах билээ. Та бүхэнд өнгөрсөн сонгуулиудын талаарх сонирхолтой мэдээлэл хүргэж байна.

Шинэ үндсэн хуулиар Монгол улс нь хязгаарлагдмал эрхтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай орон болсон байна.

Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн дараа 1990 оны 9-р сарын 3-9нд хуралдсан АИХ-ын чуулганы үеэр депутатууд БНМАУ-н анхны ерөнхийлөгчийг сонгожээ. 9-р сарын 3-нд чуулганы танхимд болсон уг сонгуульд П.Очирбат, Ц.Лоохууз нарыг нэр дэвшүүлсэнээс П.Очирбат АИХ-н 422 депутатын 88.15 хувийн саналаар Монгол улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

1993 оны 6-р сарын 6нд Үндсэн хуулийн дагуу Монгол улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг бүх нийтээрээ сонгох анхны сонгуульд улсын хэмжээнд 1,105,944 сонгогчийн 92,7 хувь нь саналаа өгчээ. Сонгогчдын 38.7 хувь нь нэр дэвшигч Л.Түдэвийн төлөө, 57.8 хувь нь П.Очирбатын төлөө санал өгч байжээ.

Үүнээс хойш Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад буюу 7 удаа явуулжээ.

Үүний 3-т нь буюу 1997, 2001, 2005 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч

            4-т нь буюу 1993, 2009,2013, 2017 оны сонгуульд МҮАН-МСДН-ийн эвсэл, АН-аас нэр дэвшигч ялалт байгуулжээ.

1997 оны Монголчууд 2 дахь удаагаа ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгосон. Энэ сонгуулиар 3 хүн нэр дэвшсэн бөгөөд Н.Багабанди 60.8, П.Очирбат 29.8, Ж.Гомбожав 6.6 хувийн санал авч ялалт байгуулсан байна.

2001 оны сонгуульд 3 нам нэр дэвшүүлж өрсөлдсөнөөс АН-с Р.Гончигдорж 36.5 хувь, Иргэний Зориг намаас  Л.Дашням 6.8 хувь, Н.Багабанди  сонгогчдын 58.1 хувийн санал тус тус авч Н.Багабанди ялалт байгуулж улиран сонгогдлоо.

2005 оны сонгуульд МАХН-с нэр дэвшсэн Н.Энхбаяр нийт сонгогчдын 53.46 хувийн санал авч ялалт байгуулсан бол өрсөлдөгчид болох БНН-с нэр дэвшсэн Б.Жаргалсайхан 13.9 хувь, Эх орон-МАШСН-с нэр дэвшигч Б.Эрдэнэбат мөн 13.9 хувийн санал авсан байна.

2009 оны сонгуульд АН-с нэр дэвшсэн Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 51.24 санал авч ялалт байгуулж байжээ.

2013 оны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж АН-с монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-эрдэнэ, МАХН-с Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар дэвшиж өрсөлдсөн бөгөөд нийт сонгогчдын 66.5 хувь нь оролцож саналаа өгчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50.23 хувийн саналаар улиран сонгогдсон байна.

Инээд П.Очирбат 2 удаа, Н.Багабанди 2 удаа, Н.Энхбаяр 1 удаа, Ц.Элбэгдорж 2 удаа тус тус сонгогдож байжээ.

Монгол улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаасаа ихээхэн онцлогтой болсон юм. Сонгуульд АН-с Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-с С.Ганбаатар нарыг дэвшүүлсэн ба санал хураалтаар хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй байна.

Х.Баттулга 38.11 хувь, М.Энхболд 30.32 хувь, С.Ганбаатар 30.11 хувийн санал тус тус авчээ. Тунаж үлдсэн 2 нэр дэвшигчээс сонголт хийх 2 дахь шатны санал хураалтыг 9-р сарын 9-ны өдөр явуулсан бөгөөд М.Энхболд 41.16 хувь, Х.Баттулга 50.61 хувийн саналууд авч Х.Баттулга монгол улсын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Энэ сонгуулийн эхний шатны санал хураалтад нийт сонгогчдын 1.37 хувь, 2 дахь шатны санал хураалтад сонгогчдын 8.23 хувь нь аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж саналын хайрцагт санал огт тэмдэглээгүй цагаан хуудас хийсэн нь урьд өмнө гарч байгаагүй тохиолдол байжээ.

Энэхүү мэдээлэл нь ямарваа нэг сонгуультай болон ухуулах сурталчилгаатай ямарч холбоогүй болно.

Бид заавал өнгөрсөнг санаж байх хэрэгтэй мөн мэдээлэл өгөх зорилгоор нийтэлсэн болно баярлалаа.

Article Tags:
Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download