Англи хэл сурж байгаа залуустаа зориулан эдгээр өгүүлбэрийн загварыг бэлтгэн хүргэж байна. Загвар тус бүр нь 4 жишээтэй тул ямар нөхцөлд ашиглаж болохыг нь мэдэхэд амархан байх болно. Ингээд Англиар яриад байж дээ. Залуусдаа амжилт хүсье.
1.I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
- I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
- I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
- I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
- I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.
2.I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
- I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
- I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
- I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
- I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.
3.Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
- Can I help you? Би таньд туслах уу?
- Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
- Can I get you something? Таньд захих юм байна уу?
- Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?
4.Are you…? “Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа
- Are you ready? Чи бэлэн үү?
- Are you all right? Чи зүгээр үү?
- Are you busy right now? Чи завгүй байна уу?
- Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?
5.I’ll (I will) …. “Би … тэгнэ.” гэж хэлэхдээ
- I’ll have the New York cut. Би Нью-Иорк нэрийн стэйк авъя.
- I’ll have a beer, please. Би пиво авъя..
- I’ll have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя.
- I’ll have the special. Би өнөөдрийн тусгай цэсийг захиалъя.
6.I want… “Би … хүсэж байна.” гэж хэлэхдээ
- I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна.
- I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очмоор байна.
- I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна.
- I want it all. Би бүгдийг хүсэж байна.
7.Do you want…? “…Чи хүсэж байна уу?” гэж асуухдаа
- Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу?
- Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу?
- Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу?
- Do you want cream and sugar? Чи сүү юмуу чихэр хийлгэх үү?
8.I think…. “Би … бодож байна” гэж хэлэхдээ
- I think so. Би тэгэж бодож байна.
- I don’t think so. Би тэгэж бодохгүй байна.
- I think not. Би тэгэж бодохгүй байна.
- Don’t you think so? Чи тэгэж бодохгүй байна уу?
9.Do you think….? “Чи … бодож байна уу?” гэж асуухдаа
- Do you think this looks OK? Чи энийг зүгээр гэж бодож байна уу?
- Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу?
- Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу, юу гэж бодож байна?
- Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу?
10.I know… “Би … мэдэж байна.” гэж хэлэхдээ
- I know what you mean. Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо.
- I know what you want. Чамайг юу хүсэж байгааг би мэднэ.
- I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо.
- I know what you’re thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ.
11.Do you know…? “Чи … мэдэх үү?” гэж асуухдаа
- Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдэх үү?
- Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу?
- Do you know the story? Чи тэр түүхийг мэдэх үү?
- Do you know the way? Чи очих замыг мэдэх үү?
12.I feel… “Би … мэдэрч байна.” гэж хэлэхдээ
- I feel sick. Миний би хямраад байна.”
- I feel sick to my stomach. Миний гэдэс өвдөөд байна.
- I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна.
- I feel really tired. Би их ядарлаа.
13.Feel free… “Татгалзахгүй хэрэггүй … “ гэж хэлэхдээ
- Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй надруу залгаарай.
- Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
- Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хэзээ ч асууж болно шүү.
- Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хэзээ ч хэлж болно.
14.I have… “Надад … байгаа” гэж хэлэхдээ
- I have two sisters. Би хоёр эгчтэй. (Би хоёр охин дүүтэй)
- I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй.
- I have two sisters, one older and one younger. Би хоёр эгч дүүтэй. Нэг нь эгч, нөгөө нь дүү.
- I have two brothers. Би хоёр ахтай.
15.Have you…? “Чи … үзсэн үү” гэж асуухдаа
- Have you ever been to Disneyland? Чи Диснейландад очиж байсан уу?
- * have been to – (яваад ирэх, очиж үзэх)
- Have you been to Paris? Парист очиж үзсэн үү?
- Have you ever seen Picasso’s Three Dancers? Пикассогийн гурван бүжигчин зургыг харж байсан уу?
- Have you ever listened to anything by Miles Davis? Майлс Дависын хөгжмөөс сонсож байсан уу?
16.I have to… “Би … хийх ёстой” гэж хэлэхдээ
- I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой.
- * make a decision: (шийдэх)
- I have to make a choice. Би сонголт хийх ёстой.
- I have to make the deadline. Би хугацаандаа амжиж дуусгах ёстой.
- I have to make more of a contribution to the project. Би энэ төсөлд илүү их хувь нэмрээ оруулах ёстой.
17.Have… “… тэгээрэй” гэж хэлэхдээ
- Have a good time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
- Have a nice time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
- Have fun. Хөгжилтэй байгаарай.
- Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. (Weekend-Долоо хоногын сүүл)
18.This is….. “Энэ бол …. юм” гэж хэлэхдээ
- This is for you. Энийг таньд зориулья.
- This is for John. Энийг Жонд өгч байгаа юм.
- This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм.
- This is for tonight’s dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм.
19.Is this….? “Энэ … үү?” гэж асуухдаа
- Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү?
- Is this what you were looking for? Энийг чи хайж байсан бил үү?
- Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү?
- Is this the sweater you knitted? Чиний нэхсэн цамц энэ үү?
20.That’s (That is)… “Тэр …” гэж хэлэхдээ
- That’s right. Тиймээ
- That’s true. Тэр тийм шүү.
- That’s it. Тиймээ тэр зөв.
- That’s wrong. Тэр буруу
21.There’s (There is)…. “… хаана байгааг” хэлэхдээ
- There’s some food in the refrigerator. Хөргөгчинд идэх юм бий шүү.
- There’s some cake on the table. Ширээн дээр торт байгаа.
- There’s none left. Юу ч үлдээгүй.
- There’s more ice cream in the freezer. Хөргөгчинд дахиад мөхөөлдөс бий.
22.Is there….? “Хаана юу байгааг” асуухдаа
- Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу?
- Is there a bus stop around here? Энэ хавьд автобусны буудал байгаа болов уу?
- Is there a direct flight to UB from London? Лондонгоос УБ хүрэх шууд нислэг бий юу?
- Is there another exit? Өөр гарц байгаа юу?
23.Could you…? “Та … туслаач” гэж гуйхдаа
- Could you do me a favor? Таниас нэг зүйл хүсэж болох уу?
- Could you help me out? Та надад туслахгүй юу?
- Could you get me another beer? Надад дахин нэг аяга пиво өгөөч.
- Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч.
24.You should… “Чи … тэгэх хэрэгтэй” гэж сургамж, заавар өгөхдөө
- You should give her a call. Чи тэр бүсгүй руу залгасан дээр байхаа.
- You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй.
- You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа.
- You should finish your homework. Чи даалгавараа дуусгах хэрэгтэй.
25.Would you… “Чи … туслаач” гэж эелдэгээр гуйхдаа
- Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч.
- Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч?
- Would you please pass me the salt? Давс дөхүүлээд өгөөч.
- Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч.
26.I’d like (I would like)…. “Би … авъя.” гэж хэлэхдээ
- I’d like an ice cream. Би мөхөөлдөс авъя.
- I’d like another drink. Дахин нэг аягыг авъя.
- I’d like a slice of pizza, please. Пицца нэг зүсмийг өгөөч.
- I’d like two tickets to the 9:30 show. 9 хагасын үзвэрийн 2 тасалбар өгөөч.
27.It’s (It is)… “Энэ … юм” гэж хэлэхдээ
- It’s no problem. Энэ сүртэй асуудал биш.
- It’s a difficult question. Энэ хэцүү асуулт байна.
- It’s an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ.
- It’s a joke. Тоглосон юм.
28.Let… “Хамт хийцгээе.” гэж санал тавихдаа
- Let’s take a break. Түр амарцгаая.
- Let’s take a cab. Таксинд сууцгаая.
- Let’s eat out tonight. Өнөөдөр орой гадуур хооллоё.
- Let’s set a date. Хугацаагаа тохирцгооё.
29.It takes … “Үүнд … шаардлагатай” гэж хэлэхдээ
- It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй.
- It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй.
- It takes guts and determination. Үүнд эр зориг, шийдэмгий байдал хэрэгтэй.
30.It looks like… “… шиг байна.” гэж хэлэхдээ
- It looks like it’s going to rain. Бороо орох юм шиг байна.
- It looks like it‘s going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна.
- It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна.
- It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна.
31.What’s….? “… юу бэ” гэж асуухдаа
- What’s your number? Чиний утасны дугаар хэд бэ?
- What’s your name? Чамайг хэн гэдэг вэ?
- What’s your address? Чиний хаяг юу вэ?
32.What a ….! “Ямар … юм бэ” гэж хэлэхдээ
- What a mess! Ямар заваан юм бэ!
- What a shame! Ямар ичмээр юм бэ!
- What a joke! Ямар инээдтэй юм бэ!
- What a surprise! Хөөх, ямар гайхалтай юм бэ!
33.What do you ….? “Чи юу … байна?” гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа
- What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна?
- What do you want to know? Чи юу мэдэхийг хүсэж байна?
- What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна?
- What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ?
34.How’s….? “….ямар байна?” Хүн ямар байгааг асуухдаа
- How’s your brother doing? Ах чинь сайн уу?
- How’s your father doing? Аав чинь сайн уу?
- How’s Mary doing? Мэри сайн сайн уу?
- How’s she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна?
35.How do you…? “… яах вэ?” гэж асуухдаа
- How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ?
- How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ?
- How do you work this? Энийг яаж ажиллуулдаг вэ?
- How do you get there? Тийшээ яаж очих вэ?
36.How about..? “… тэгэх үү?” гэж санал болгохдоо
- How about a beer? Пиво уух уу?
- How about another piece of cake? Дахин нэг зүсэм корт идэх үү?
- How about lunch? Үдийн цайнд орох уу?
- How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ?
37.How come…? “Ер нь .. яагаад?” гэж асуухдаа
- How come you’re not going to the party? Чи яагаад үдэшлэгт явахгүй байгаа юм бэ?
- How come you can’t go? Яагаад явж чадахгүй гэж?
- How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ?
- How come it’s not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ?
38.How long…? “Хэр удаан … вэ?” гэж зарцуулах цагыг асуухдаа
- How long does it take to get there? Тэнд хүрэхэд хэр удах вэ?
- How long does it take by bus? Автобусаар явахад хэр удах вэ?
- How long does it take on foot? Алхаад явахад хэр удаан явах бол?
39.Why don’t you…? “…. тэгэх үү?” гэж санал болгох, санал тавихдаа
- Why don’t you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу?
- Why don’t you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу?
- Why don’t you sit down? Чи суухгүй юм уу?
- Why don’t you take a break? Бага зэрэг амсхийвэл ямар вэ?
40.Thanks for… “… баярлалаа” гэж хэлэхдээ
- Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
- Thanks for all the help. Тусалсанд баярлалаа
- Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа
- Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа
41.Take… “…тэгээрэй.” гэж хэлэхдээ
- Take it easy. Сайн яваарай.
- Take care. Болгоомжтой яваарай. Сайн яваарай
- Take your time. Тааваараа хийгээрэй.
- Take a chance. Завшааныг ашиглаарай. Азандаа найдаарай
42.Tell…. “… хэлж өгөөч” гэж хэлэхдээ
- Tell her I’ll stop by around 7. Түүнд 7 цагын үед намайг ирнэ гэж хэлээрэй
- Tell her I’ll call her when I get home. Намайг гэртээ очоод залгана гэж түүнд дамжуулаарай.
- Tell him I said hello. Миний мэндийг дамжуулаарай.
- Tell Jane I bought a ticket for her. Жэйний тасалбарыг авчихсан гэж түүнд дамжуулаарай.
43.See you… “… –т уулзая” гэж хэлэхдээ
- See you on Saturday. Хагас сайнд уулзая
- See you at 8. 8 цагт уулзая
- See you next week. Ирэх долоо хоногт уулзая
- See you tomorrow. Маргааш уулзая
44.This sounds…. “…. гэж бодож байна” гэж хэлэхдээ
- This sounds interesting. Сонирхолтой санагдаж байна.
- This sounds good. Давгүй юм шиг байна.
- This sounds exciting. Их сонирхолтой байхаа.
- This sounds scary. Аймаар санагдаж байна.
45.Do you mind…? “… гэвэл зүгээр үү?” гэж зөвшөөрөл авахдаа
- Do you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ?
- Don’t you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ
- Don’t you care? Таньд зүгээр үү? Таньд хамаагүй юу?
- Do you care? Зүгээр үү?
46.Are you sure…? “… баараггүй биз дээ?” гэж асуухдаа
- Are you sure? Итгэлтэй байна уу?
- Are you certain? Баталгаатай биздээ?
- Are you positive? Баараггүй биздээ? (Чи зөвшөөрч байна уу?)
- Are you serious? Нээрээ юу? Үнэн үү?
47.I’m worried about… “…. –д санаа зовж байна” гэж түгшсэн байдлаа илэрхийлэхдээ
- I’m worried about Susan. Би Сусанд санаа зовж байна.
- I’m worried about you. Би чамд санаа зовж байна.
- I’m worried about the kids. Би хүүхдүүдэд санаа зовж байна.
- I’m worried about our younger generation today. Би өнөөгийн залууст санаа зовж явдаг.
48.be going to… “… хийх гэж байна” гэж хэлэхдээ
- I’m going to study harder next year. Ирэх жил арай илүү хичээж сурнаа.
- I’m going to quit my job. Би ажлаасаа гарах бодолтой байгаа.
- I’m going to take a long vacation this summer. Энэ зун их урт амрая гэж бодож байна.
49.I’m sorry… “… уучлаарай” гэж хэлэхдээ
- I’m sorry about what I said. Тийм зүйл хэлсэнд уучлаарай.
- I’m sorry about what I‘ve done. Их төвөг удсанд уучлаарай.
- I’m sorry I got upset. Уурласныг минь уучлаарай.
50.I wonder… “… болов уу?” гэж лавтай биш үедээ таамаглахдаа.
- I wonder if he’ll call. Тэр хүн утсаар ярих болов уу?
- I wonder if he wants to come. Тэр хүн ирэхийг хүсэх болов уу?
- I wonder if we should invite Carl. Би Карлыг заавал урих ёстой юу?
- I wonder if it will be sunny this weekend. Энэ долоо хоногын эцсээр нартай байх болов уу?
Эх сурвалж: italk
Article Categories:
Зөвлөмж