Монгол улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай” 200- оны 12-р сарын 18-ны өдөр баталсан хууль байдаг бөгөөд уг хуулинд монгол улс даяараа нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдийг хуульчилсан байдаг. Тэгвэл ирэх сард 2 баярыг нийтээр тэмдэглэн өнгөруулэх юм байна.
- Энэ өдөр нь 11-р сарын 26-ны өдөр бөгөөд 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм. Уг өдрийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрийг дээрх хуулинд 2016 оны 11-р сарын 18ний хуулиар нэмсэн байна.
- Их эзэн Чингис хааны өдөр. Энэ нь Их эзэн чингис хаан билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шийнийн 1-нд мэндэлсэн гэж үздэг бөгөөд энэ жил аргын тооллоор 11-р сарын 16-ний өдөр таарч байгаа юм байна. Уг өдрийг 2012 оны 11-р сарын 8 өдрийн хуулиар нэмсэн байна.
Article Categories:
Мэдээ