Өглөөг хэрхэн угтахаас тухайн өдөр эхэлдэг. Өглөөг уур уцаартай, тогтолцоог буруутгаж сэрвэл тэр өдрийн бүтээмж тийм л байна. Хэрвээ өглөөг гэгээлэг өөдрөгөөр угтвал тухайн өдрийн бүтээмж тийм л байна. Аливаа зүйлийн өөдрөг сайхан зүйл болгонийг харж байх нь таны эрүүл мэнд болоод харилцаанд маш их хэрэгтэй. Та хэрвээ өглөө эрт босож чаддаггүй бол доорх энгийн алхмуудыг хийснээр амьдрал тань эрс өөрчлөгдөж амжилтанд нэг алхмаар ойртох болно.
Хэр их унтахдаа нойр ханадаг зүйл биш юм. Таны тархинд би 8 цаг л унтахгүй бол болохгүй гээд унтдаг бол та 8 цаг унтхаас нааш өөдрөг сэрэхгүй харин энэхүү бодлоо надад 5 цаг унтах боломж хайрласанд баярлалаа гэж харах хэрэгтэй. Та өөрийн бодол сэтгэлдээ шингээхэд та өглөө ямар сайханг мэдрэх болно.
- Унтахдаа өглөө хийх зүйлээ санах бодох (өглөө сэрэх сэдлийг өгнө яг л баярын өглөө сэрж байгаа мэт)
- Сэрүүлгээ орноосоо хол тавьх (ойрхон байвал сэрээгүй байхдаа та өөрийн мэдэлгүй унтраадаг)
- Босоод нэг аяга шингэн уух (та унтаж байхдаа шингэнгээ алддаг)
- Дасгал хийх (таны цусны эргэлтийг сайжруулна)
- Төлөвлөсөн ажлаа эхлүүлэх (амжилтын өөд тэмүүлнэ)
Ёрдөө л энэ та энэ бүхнийг өдөр бүр давтан хийснээр явар ч зовиургүй сэрэх болно гэдэгт итгэлтэй байна. Таньд амжилт хүсье. жич: энэ аргийг туршиж үзэж амжилттай хэрэгжүүлсэн болно.