Доод хэсэгт хэрхэн сэргийлэх хэсэг байгаа.
Ээж аав нар минь хүүхдүүддээ анхааруулаарай!!
Бодит явдал болно. Нэг өдөр эмнэлэг дээр байж байсан чинь нэг охин эмчийн өрөөнөөс уйлаад гараад ирлээ. Нүүр хүзүү нь хөх улаан болчихсон,
зүүн хөмсөг рүү нь цохигдсон бололтой хавдаад тэр хэсгийнх нь үс нь хуйхлагдсан, өөрөө бүүр шооконд орчихсон. Яасныг нь асуусан чинь хажууд нь байсан S6 гар утасных нь батарей нь дэлбэрээд гэчихсэн ийм болсон батарейгаа ивий минь бүүр гар нь чичрээд цүнхнээсээ гаргаж ирж харуулж байсан. Аймаар юм 15, 16 настай охин байна лээ. Гартаа барьж байсан бол бүүр илүү гэмтэх байсан байхаар харагдсан. (нүд, чих г.м илүү ойроос хардаг болохоор) Бага насны хүүхдүүд маань утас үзэж байхдаа утасаа халж байгааг ч мэдэхгүй үзэж байдаг болохоор хүүхэдээ сайн хэлээрэй.
Хэрхэн сэргийлэх вэ?
- Баталгаат газраас утас авч байх
- Гар дээрээс утас авахдаа сайн шалгах
- Угсарсан буюу дахин сэргээсэн утас авахгүй байх /capital, second hand/
- Мэддэг хүнээс зөвөлгөө авах
- Үйлдвэрлэгчийн баталгаа байгааг асуух
- Хямдыг биш чанартайг эрхэмлэх
- Зориулалтын бус цэнэглэгчээс татгалзах
- Түргэн цэнэглэгч ашиглахгүй байх
- Батерриа муудсан үед яаралтай солиулах оношлуулах
- Цэнэглэж байхдаа утсаа оролдохгүй байх
Ихэвчлэн хэт халалтаас болж баттери шатах ба дэлбэрдэг. Маш ховор тохиолдолд албан ёсны газар алдаатай үйлдвэрлэдэг. Тийм зүйл гарсан тохиолдолд үйлдвэрлэгч газар худалдаанаас маш яаралтай бүтээгдхүүнээ татдаг байна.
Бусаддаа сэрэмжлүүлж анхааруулаарай.