1151 Views Нэг л өглөө сэрэхэд энэ нийгэм ямар хатуу ямар эрээн бараантай болсоныг бид харсаар, үзсээр, мэдэрсээр тодруулбал: Өнгөрсөн амралтын өдөр буюу 9 сарын 20-ний өдөр есөн настай охин хойд эцэгтээ зэрлэгээр зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 36 настай Б гэгч этгээд охиныг зодсоны улмаас охин амь хохирсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл эхний мэдүүлгээр хойд охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэдгээ хүлээгээд байгаа сэжигтэн Б гэгчийг М.Баттулга гэдэг юм байна. Тэрээр 1984 онд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой нэгэн аж.“Талийгаач охины хойд эцэг охиноо зодож, амь насанд нь хүрсэн болохоо эхний мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед охины хойд эцэг Б архидан согтуурсан, харин эх нь гэртээ унтаж байсан гэх бөгөөд охин болон эхнэрээ удаа дараа зодож байсан талаар гэрчүүд хэлсэн байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь талийгаач охины ээж байсан байж магадгүй” ярьсан юм.М.Баттулга Оюу толгой компанид ажилладаг байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс ажлаасаа гарч Улаанбаатар хотод барилгын засал чимэглэлийн ажил хийдэг байсан гэнэ. Тэрээр ажилгүй байх үедээ архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан байж болзошгүй аж.Тэрээр 2016 оноос талийгаач охины ээж Б-тэй хамтран амьдарч эхэлсэн байна.Хүнтэй ханилан суух ч яахав хүний эрхийн хэрэг гэхдээ хүнээ зөв таньх л хамгийн ЧухалБИД ОЙР ОРЧИМД БООЖ БАЙГАА ЗҮЙЛСЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ ИРГЭН ТА ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭРЭЙБИД ОДОО ХЭСЭГ ШУУГИАЛ ОРХИХУУ. Article Categories: Мэдээ